Зүүн 4 замын уулзвараас хойш сансарын тунель хүртэлх замыг хаана
Зүүн 4 замын уулзвараас хойш Сансарын аюулгүйн тойрог хүртэлх 0.9 км авто замын засвар шинэчлэлтийн ажлыг Улаанбаатар зам засвар арчилалт компани гүйцэтгэж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Зүүн 4 замаас Сансарын тунель хүртэлх хэсгийн хөдөлгөөнийг өнөөдөр орой 22.00 цагт бүрэн хаахаар болжээ.
Мэдээллийн алба

Зүүн 4 замын уулзвараас хойш Сансарын аюулгүйн тойрог хүртэлх 0.9 км авто замын засвар шинэчлэлтийн ажлыг Улаанбаатар зам засвар арчилалт компани гүйцэтгэж байгаа. Үүнтэй холбоотойгоор Зүүн 4 замаас Сансарын тунель хүртэлх хэсгийн хөдөлгөөнийг өнөөдөр орой 22.00 цагт бүрэн хаахаар болжээ.
Энэ хэсгийн замын хөдөлгөөнийг гурав хоног хааж, хучилтын ажлыг гүйцэтгээд ирэх пүрэв гаригт нээхээр төлөвлөсөн байна. Харин тунелээс хойш Сансарын аюулгүйн тойрог хүртэлх замыг ирэх сарын 01-нд хааж, тав хоногийн дараа нээх юм.


















