Зүүн Алтан-Өлгийн замыг хаалаа
Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт Монел-Зүүн Алтан-Өлгийн гэр хороолол дунд шинээр баригдаж байгаа 1.2 км авто замын засварын ажлын хүрээнд өчигдрөөс эхлэн зам хаалаа.
Мэдээллийн алба

Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт Монел-Зүүн Алтан-Өлгийн гэр хороолол дунд шинээр баригдаж байгаа 1.2 км авто замын засварын ажлын хүрээнд өчигдрөөс эхлэн зам хаалаа. Энэ сарын 30-ныг хүртэл зам хааж, газар шорооны ажил, ус зайлуулах хоолой ба замын хашлага суурилуулах юм байна. Зорчих хэсгийн өргөн долоон метр, хоёр талдаа тус бүр 1.5 метр өргөн явган хүний замтай, нэг талдаа гэрэлтүүлэгтэй зам хийгдэх юм. "Өргөн говь" ХХК уг замыг 10 дугаар сарын 1-нд хүлээлгэж өгөх гэрээтэй ажиллаж байна.


















