Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Зүүн Азийн Дээд хэмжээний уулзалт өнөөдөр болно

Зүүн Азийн Дээд хэмжээний уулзалт өнөөдөр болох юм. Энэ уулзалтаар хөндөгдөх чухал сэдвүүдийн нэг нь Өмнөд Хятадын Тэнгисийн маргаан байх юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зүүн Азийн Дээд хэмжээний уулзалт өнөөдөр болно
Зүүн Азийн Дээд хэмжээний уулзалт өнөөдөр болно. Зураг: МҮОНРТ

Зүүн Азийн Дээд хэмжээний уулзалт өнөөдөр болох юм. Энэ уулзалтаар хөндөгдөх чухал сэдвүүдийн нэг нь Өмнөд Хятадын Тэнгисийн маргаан байх юм.

Даваа гарагт эхэлж байгаа энэхүү уулзалтад Зүүн Өмнөд Азийн Бүс Нутгийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн/АСЕАН/ гишүүн арван орны удирдагч болон АНУ, Хятадын төрийн албан тушаалтнууд оролцож байна. 10 гаруй орны төр засгийн удирдлагууд болон төлөөлөгчдийн дээд хэмжээний хэмжээний уулзалтаар хөндөгдөх нэг чухал сэдэв нь Өмнөд Хятадын Тэнгисийн маргаантай холбоотой асуудал юм.

Сүүлийн үед Хятад улс Өмнөд Хятадын тэнгист цэргийн сургуулилт, бусад армийн хөтөлбөрүүдийг ойр ойрхон хэрэгжүүлж байгаа нь хөрш орнуудын бухимдлыг төрүүлж эхлээд байна. Уулзалтад Бээжинг төлөөлж Хятадын төрийн зөвлөлийн дарга Ли Кэцян оролцож байгаа төдийгүй тэрээр АСЕАН-ны гишүүн орнуудын удирдагч бүртэй уулзалт хийх юм. Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад Америкийг төлөөлж тус улсын Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөх оролцож байгаа мэдээлэл байна.

Вашингтон Үндэсний Аюулгүй байдлын зөвлөхөө илгээсэн нь АНУ Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад тийм ч өндөр ач холбогдол өгөхгүй байгаагийн илэрхийлэл байж болохыг олон улсын зарим хэвлэлд онцолжээ. Энэхүү дээд хэмжээний уулзалтаар яригдах өөр нэгэн чухал асуудал нь Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох тухай яриа хэлэлцээ юм.

Төлөөлөгчид гацаанд ороод байгаа АНУ болон Умардын Солонгосын хоорондох яриа хэлэлцээг хэрхэн урагшлуулах талаарх байр сууриа солилцож, шинэ боломж арга замыг эрэлхийлэх юм.

Хуваалцах