Зүүн Азийн олимпын хороодын бүрэлдэхүүнд МҮОХ-ны удирдлагууд багтлаа
Дүрмийн дагуу наадам зохион байгуулах улсын Үндэсний олимпын хорооны тэргүүн ЗАОХ-ын Дэд ерөнхийлөгчөөр ажиллах заалттай.
Мэдээллийн алба

Зүүн Азийн олимпын хорооны зөвлөлийн хурал өчигдөр цахимаар болж, Зүүн Азийн залуучуудын II наадам 2023 оны наймдугаар сарын 12-19-нд Улаанбаатар хотноо спортын 12 төрлөөр зохион байгуулахаар шийдвэрлэв.
Дүрмийн дагуу наадам зохион байгуулах улсын Үндэсний олимпын хорооны тэргүүн ЗАОХ-ын Дэд ерөнхийлөгчөөр ажиллах заалттай.
Үүний хүрээнд Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон улсын олимпын хорооны Гишүүн Б.Баттүшиг тус зөвлөлийн Дэд ерөнхийлөгчөөр, МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар зөвлөлийн гишүүнээр тус тус сонгогдлоо.


















