Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Зүүн Азийн залуус 2023 онд Улаанбаатарт чуулна

"Улаанбаатар-2023" Зүүн Азийн Залуучуудын наадмыг зохион байгуулах хороо удахгүй байгуулагдан, бэлтгэн ажилдаа ханцуй шамлан орох аж.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зүүн Азийн залуус 2023 онд Улаанбаатарт чуулна
Зүүн Азийн залуус 2023 онд Улаанбаатарт чуулна. Зураг: МҮОНРТ

МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр "Улаанбаатар спорт менежмент" компанийн газрын дарга Ц.Бат-Энх тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, "Улаанбаатар-2023" Зүүн Азийн залуучуудын анхдугаар спортын наадмыг зохион байгуулах асуудлыг хэлэлцжээ. Монгол Улс уг наадмыг зохион байгуулах эрхийг 2017 онд авч, Зүүн Азийн наадмын холбоо (EAGA), Улаанбаатар хот, Монголын үндэсний олимпын хорооны гурван талт гэрээнд Тайжүн хотноо албан ёсоор гарын үсэг зурсан юм. Дээрх наадамд бүс нутгийн буюу Монгол, БНХАУ, БНАСАУ, БНСУ, Тайвань, Макао, Хонконг, Японы 14-18 насны залуучуудын баг тамирчид спортын 12 төрлөөр өрсөлдөнө.

Мөн "Улаанбаатар-2023" Зүүн Азийн Залуучуудын наадмыг зохион байгуулах хороо удахгүй байгуулагдан, бэлтгэн ажилдаа ханцуй шамлан орох аж.

Ташрамд дурдахад, Зүүн Азийн наадам нь Шанхай хотод 1993, Бусанд 1997, Осакад 2001, Макаод 2005, Хонконгт 2009, Тяньжиньд 2013 онд зохион байгуулагдсан.

Хуваалцах