Зүүн болон төвийн бүсийн малын эмч нарын зөвлөгөөн боллоо
Энэ сарын 4-6-ны өдрүүдэд /2016.08/ Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд зүүн болон төвийн бүсийн малын эмч нарын сургалт семинарыг “Мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагаа” сэдвийн дор зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Энэ сарын 4-6-ны өдрүүдэд /2016.08/ Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд зүүн болон төвийн бүсийн малын эмч нарын сургалт семинарыг “Мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагаа” сэдвийн дор зохион байгууллаа. Семинарт ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн тэргүүтэй албаны хүмүүс болон найман аймгийн 300 гаруй малын эмч, мэргэжилтнүүд, Мал эмнэлэг үржлийн газар, УМЭАЦТЛ, МЭЭСБУЛ, Мал эмнэлгийн хүрээлэн, ХААИС-ийн Мал эмнэлэг, биотехнологийн сургуулийн эрдэмтэн, судлаачид болон НҮБ-ийн ХААБ-аас хэрэгжүүлж буй “Хонины цэцэг өвчинтэй тэмцэх” төсөл, Олон улсын “Жайка” байгууллагын төлөөлөл оролцсон юм.
Монгол орны мал аж ахуй тэр дундаа малыг эрүүл ашиг шимтэй байлгах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх гээд цаг наргүй зүтгэж байдаг малын эмч нарын зөвлөгөөнд салбарын сайд хүрэлцэн ирсэнд семинарт оролцогсод талархалтай байгаагаа илэрхийлээд Мал эмнэлгийн салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал бодлоо солилцлоо. Юуны түрүүнд малын эмч нарын хүрэлцээ хангамж дутагдалтай байгаа учир боловсон хүчин нэмж бэлтгэхэд анхаарлаа хандуулахыг салбарын сайддаа хэлж байлаа.


















