Зүүн бүсийн аймгуудад хууль сурталчлах ажил Дорнод аймгаас эхэллээ
Зүүн бүсийн аймгуудын иргэдэд 2023 оны намрын чуулганаар Шинэчлэн батлагдсан Хүүхэд хамгааллын тухай хууль, Нийгмийн даатгалын багц хуулийг танилцуулж, санал солилцох ажлын хэсэг Дорнод аймагт ажиллаж эхэллээ.
Мэдээллийн алба

Тус ажлын хэсгийг УИХ-ын НББХ-ны гишүүн Ц.Идэрбат ахалж байгаа бөгөөд ажлын хэсэгт Монгол Улсын Ерөнхий сайдынЗүүн бүс хариуцсан зөвлөх У.Отгонбаяр, ХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа, ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын даргаА.Хишигбаяр нарын бүрэлдэхүүнтэй ажиллах юм.
Уулзалтынхаа эхэнд Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнтэй уулзаж ажлын зорилгоо танилцуулж, хүүхэд хамгааллын эрх зүйн орчин, орон нутгийн бодлогын талаар санал солилцлоо.Эх сурвалж: ХНХЯ