Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Зүүн бүсийн чуулга харвааны бүртгэл өнөөдөр болно

Зүүн бүсийн чуулга харвааг 14 жилийн дараа Дорнод аймагт зохион байгуулах гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зүүн бүсийн чуулга харвааны бүртгэл өнөөдөр болно
Зүүн бүсийн чуулга харвааны бүртгэл өнөөдөр болно. Зураг: МҮОНРТ

Зүүн бүсийн чуулга харвааг 14 жилийн дараа Дорнод аймагт зохион байгуулах гэж байна. Зүүн бүсийн чуулга харвааны гол онцлог нь Үндэсний их сурын харваанд харвасан онооны байдлаар залуу харваачдад спортын мастер, дэд мастер, спортын 1, 2, 3 дугаар зэрэг олгох юм.

Харваачдын бүртгэл өнөөдөр буюу 2019 оны долоодугаар сарын 23-ны өдрийн 08:00-15:00 цагийн хооронд Дорнод аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хоёрдугаар байранд Хүний эрхийн үндэсний комиссын өрөөнд болно.

Сурын харвааны хөтөлбөр:

2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Буриад сурын харваа,

2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Баргын түнх харваа, Үзэмчин харваа,

2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Хүүхдийн харваа,

2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Үндэсний их сурын харваа, Зүүн бүсийн чуулга харвааны нээлтийн ажиллагаа,

2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Үндэсний их сурын шигшээ харваа, Зүүн бүсийн чуулга харвааны шилдгүүдэд байр, шагнал гардуулах ажиллагаа тус тус зохион байгуулна.

Хуваалцах