Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зүүн бүсийн зэвсэгт хүчний анги, хилийн цэргийн отрядад ажиллалаа

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Монгол Улсын Батлан хамгаалах яам, Хил хамгаалах ерөнхий газар хамтарсан ажлын хэсэг өнгөрсөн сарын 31-нээс энэ сарын 2-ны өдөр хүртэл Дорнод аймагт ажиллаад иржээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зүүн бүсийн зэвсэгт хүчний анги, хилийн цэргийн отрядад ажиллалаа
Зүүн бүсийн зэвсэгт хүчний анги, хилийн цэргийн отрядад ажиллалаа. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Монгол Улсын Батлан хамгаалах яам, Хил хамгаалах ерөнхий газар хамтарсан ажлын хэсэг өнгөрсөн сарын 31-нээс энэ сарын 2-ны өдөр хүртэл Дорнод аймагт ажиллаад иржээ.

Энэ удаад Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний 327, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 329 дугаар салбар болон Хилийн цэргийн 0198 дугаар отряд, түүний харъяа Бурхантын застав, 0132 дугаар отрядад тус, тус ажиллав.

Дорнод аймгийн төвд байрлах Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хувьд офицер, ахлагчийн бүрэлдэхүүний олонхи нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцсон туршлагатай идэр залуус байна. Хэдийгээр үүрэг гүйцэтгэхэд тулгарах саад бэрхшээл байхгүй ч стандарт хангасан цэргийн гал тогоо дутагдалтай байгаа тухай онцолж байсан юм. Батлан хамгаалахын сайдын зүгээс энэ асуудлыг судлаад эргээд хариу мэдэгдэхээ амалсан ажээ.

Хилийн цэргийн отрядуудын удирдлагуудын зүгээс "Эх орныхоо зүүн бүсийг манай дайчин цэрэг эрс сонор сэрэмж алдахгүй хамгаалж ирсэн түүхтэй. Энэ үүргээ бид нэр төртэй биелүүлсээр байх болно. Гагцхүү газар нутгийн байдал маань бартаа саад ихтэй учраас хил хамгаалахад туслах машин техникийн хувьд дутагдалтай байна. Туулах чадвар сайтай машин техникийн хувьд туслалцаа үзүүлэх тухай хүсэлт тавьж байсан юм. Энэ үед эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт хичээл зүтгэлтэй ажиллаж байгаа Зэвсэгт хүчин болон Хилийн цэргийн офицер, ахлагч нарыг шагнаж урамшуулж байв.

Хуваалцах