Зүүн дөрвөн замаас хойшхи урсгалыг хаалаа
“Гялс” төвийн уулзвараас зүүн тийш Баянзүрх дүүргийн ЗДТГ хүртэлх нэг км авто замын урд талын урсгалыг хааж, гурав хоногийн турш өнгө асфальтбетон хучилт хийсэн.
Мэдээллийн алба

“Гялс” төвийн уулзвараас зүүн тийш Баянзүрх дүүргийн ЗДТГ хүртэлх нэг км авто замын урд талын урсгалыг хааж, гурав хоногийн турш өнгө асфальтбетон хучилт хийсэн. Тиймээс энэ хэсгийг урсгалыг нээж автомашин явуулж байна. Харин өнөөдрөөс хойд урсгалыг хаагаад байгаа юм байна.
Энэ хэсгийн автозамын урсгал засварын ажлыг нөгөөдөр гэхэд дуусгахаар төлөвлөж байгаа учраас уулзварыг мөн нөгөөдөр нээхээр төлөвлөжээ. Энэ мэт автозамын урсгал засварын ажлыг хийж дуусгахаар есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл автозамуудыг хэсэг бүрээр нь хаах аж.


















