Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зүүн дөрвөн замын уулзварын хөдөлгөөнийг дөрөв хоног хязгаарлана

Засварын ажлаар авто замын хашлага солих, инженерийн байгууламжийн худгуудын өндрийн түвшнийг тохируулах, авто замын зорчих хэсгийг асфальт-бетоноор хучих болон хэвтээ тэмдэглэгээний

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зүүн дөрвөн замын уулзварын хөдөлгөөнийг дөрөв хоног хязгаарлана
Зүүн дөрвөн замын уулзварын хөдөлгөөнийг дөрөв хоног хязгаарлана. Зураг: МҮОНРТ

Засварын ажлаар авто замын хашлага солих, инженерийн байгууламжийн худгуудын өндрийн түвшнийг тохируулах, авто замын зорчих хэсгийг асфальт-бетоноор хучих болон хэвтээ тэмдэглэгээний ажлуудыг хийнэ.

Засварын ажил үргэлжлэх хугацаанд замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаах бөгөөд холбогдох байгууллагуудад хүргүүлэн, хөдөлгөөн зохион байгуулалтыг хийх гэж байна.

Үүнд:

Наймдугаар сарын 8-ны 23:00 цагаас наймдугаар сарын 10-ны 23:00 цаг хүртэл Зүүн дөрвөн замын уулзвараас хойш Сансарын туннель хүртэл,


Наймдугаар сарын 10-ны 23:00 цагаас наймдугаар сарын 12-ны 23:00 цаг хүртэл Зүүн дөрвөн замын уулзвараас урагш Намьянжугийн гудамжны "Петровис" шатахуун түгээх станцын уулзвар хүртэл,


Наймдугаар сарын 12-ны 23:00 цагаас наймдугаар сарын 16-ны 23:00 цаг хүртэл Зүүн дөрвөн замын уулзварын хөдөлгөөнийг тус тус хязгаарлан, засвар шинэчлэлтийн ажил хийнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Хуваалцах