Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зуун гэрийг дулаална

Зөвхөн Улаанбаатар хотын Агаарын чанарыг сайжруулах бүсэд оршин суудаг иргэд хамрагдах боломжтой.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зуун гэрийг дулаална
Зуун гэрийг дулаална. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл нийслэлийн 5 дүүргийн 41 хороодын байшин сууцуудыг "Халаалт, дулаалгын цогц хөтөлбөр"-т хамруулсаар ирсэн билээ.Харин өвлийн бэлтгэл эхэлж байгаатай холбогдуулан 100 гэр сууцыг "Дулаалга аян"-д хамруулахаар боллоо.

"Дулаалга аян"-д хамрагдсанаар дулаалгын зардлын 70 хувийг төслөөс хариуцаж, иргэн 30 хувийг төлнө. Сүхбаатарын талбайд өнөөдөр болох "Өнтэй өвөлжье" өдөрлөгт 10:00-16:00 цагийн хооронд хүрэлцэн ирж бүртгүүлэх боломжтой. Жич: Зөвхөн Улаанбаатар хотын Агаарын чанарыг сайжруулах бүсэд оршин суудаг иргэд хамрагдах боломжтой юм.

Хуваалцах