Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Зүүн Германы Еврейн сүмд зэвсэгтэй этгээд халджээ

Зүүн Германы Еврейн сүмд зэвсэгтэй этгээд халдаж, хоёр хүн нас баржээ. Лхагва гарагийн өглөө эхэлсэн Еврейн Йом-Киппур баяр буюу нүглээ наманчлах өдөр,

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зүүн Германы Еврейн сүмд зэвсэгтэй этгээд халджээ
Зүүн Германы Еврейн сүмд зэвсэгтэй этгээд халджээ. Зураг: МҮОНРТ

Зүүн Германы Еврейн сүмд зэвсэгтэй этгээд халдаж, хоёр хүн нас баржээ. Лхагва гарагийн өглөө эхэлсэн Еврейн Йом-Киппур баяр буюу нүглээ наманчлах өдөр, зүүн Германы Халле хотын Еврейн сүмд сүсэгтнүүд мөргөл үйлдэж байхад зэвсэгтэй этгээд гал нээж, хоёр хүний аминд хүрчээ. Зэвсэгт этгээд халдлага үйлдэж байгаагаа цахим орчинд шууд дамжуулсныг албаныхан сүүлд устгасан байна.

Тэрбээр халдлага үйлдэхээсээ өмнө Еврейчүүдийг эсэргүүцэн зэвүүцсэн утгатай үг хэлж байсан нь интернетээр шууд дамжуулсан уг бичлэгт буусан байжээ. Улмаар сэжигтэн эрэгтэй сүмд нэвтрэхээр завдсан ч, орж чадаагүй байна. Тэгээд тэнд ойрхон явсан хоёр хүнийг нам буудаж, хэд хэдэн хүнийг бэртээжээ.

Еврейчүүдийн хамгийн ариун өдөр гэгддэг нүглээ наманчлах Йом-Киппур өдөр болсон энэ хэргийн дараа Германы Дотоод хэргийн яам халдлагыг Еврейчүүдийн эсрэг халдлага гэж үзэж байна. Мөн цагдаа нар нэг хүнийг баривчилсан гэж мэдэгдсэн байна. Гэхдээ сэжигтэн гал нээж халдлага үйлдсэн хүн мөн гэдгийг албаныхан батлах боломжгүй байгаа юм байна. Тэд одоо ч сэжигтнийг эрэн сурвалжилж байгаа гэсэн мэдээ байна. Орон нутгийн хэвлэлд бичсэнээр сэжигтэн 27 настай Герман эрэгтэй байжээ.

Энэ хэргийн дараа Берлин хотын Еврейн сүмд хохирогчдын дурсгалыг хүндэтгэх мөргөл болж, Германы канцлер Ангела Меркель оролцсон байна.

Хуваалцах