Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Зуун жилийн доторх европ эрчүүдийн өсөлт

Орчин үеийн европ эрчүүд 100 гаруй жилийн өмнө амьдарч байсан өвөг дээдсээсээ дунджаар 10 сантиметрээр өндөр болсон тухай Их Британи болон Австралийн эрдэмтэд судалгаа хийжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зуун жилийн доторх европ эрчүүдийн өсөлт
Зуун жилийн доторх европ эрчүүдийн өсөлт. Зураг: МҮОНРТ

Орчин үеийн европ эрчүүд 100 гаруй жилийн өмнө амьдарч байсан өвөг дээдсээсээ дунджаар 10 сантиметрээр өндөр болсон тухай Их Британи болон Австралийн эрдэмтэд судалгаа хийжээ.

Өнөөдрийн байдлаар 21 настай европ хүний дундаж өндөр 179 см байгаа аж.
"Oxford Economic Papers" сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны үр дүнд европчуудын биеийн өсөлтөнд нийгмийн хангамж, амьдрах нөхцөл сайжирч, боловсролын түвшин дээшилсэн нь нөлөөлсөн хэмээн үзэж байгаа гэнэ.
Эрдэмтэд судалгаандаа эмнэлгийн болон дайны үеийн баримт бичгийг ашигласан байна. Харин эмэгтэй хүний дундаж өндрийг тогтоохын тулд дээрхтэй ижил баримт материал ховор байсан тул судалгаа хийж чадаагүй гэнэ.

Хуваалцах