Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Зуун жилийн ганцаардал” номын зохиолч 87 насандаа таалал төгсжээ

Колумбын нэрт сэтгүүлч, зохиолч, Нобелийн шагналт Габриел Гарсиа Маркес өвчний улмаас 87 настайдаа Мехико хотод таалал төгсжээ.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Зуун жилийн ганцаардал” номын зохиолч 87 насандаа таалал төгсжээ
“Зуун жилийн ганцаардал” номын зохиолч 87 насандаа таалал төгсжээ. Зураг: МҮОНРТ

Колумбын нэрт сэтгүүлч, зохиолч, Нобелийн шагналт Габриел Гарсиа Маркес өвчний улмаас 87 настайдаа Мехико хотод таалал төгсжээ.

Габриел Гарсиа Маркес 1927 оны гуравдугаар сард төрсөн. Дэлхийн орчин үеийн Испани хэлний аугаа их зохиолчдын нэг. Тэрээр "Зуун жилийн ганцаардал", "Үхлийн хөтөч" зэрэг сонгодог бүтээлээрээ дэлхийн утга зохиолд өөрийн нэрээ мөнхлөн үлдээсэн юм. 1982 онд Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн бөгөөд түүний бүтээлийг дэлхийн 40 гаруй хэлээр хэвлэн гаргасан. Тэрээр Латин Америкийн шидэт реализмын суут төлөөлөгч болсон юм.

Түлхүүр үг:нобелийн шагналт
Хуваалцах