Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын санаачилгыг дэмжив

Азид хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын /АХАИББХ/ ажлын тусгай хэсгийн уулзалт ба Ахлах албан тушаалтны хорооны хуралдаан энэ сарын 24-25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсын нийслэл Анкара хотод болж, уг хуралдаанд Монгол Улсаас Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Б

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зүүн хойд Азийн аюулгүй байдлын санаачилгыг дэмжив
Зүүн хойд Азийн аюулгүй байдлын санаачилгыг дэмжив. Зураг: МҮОНРТ

Азид хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын /АХАИББХ/ ажлын тусгай хэсгийн уулзалт ба ахлах албан тушаалтны хорооны хуралдаан энэ сарын 24-25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсын нийслэл Анкара хотод болж, уг хуралдаанд Монгол Улсаас Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг оролцов.

Хуралдаанаар 2014 оны тавдугаар сарын 21-нд Шанхай хотноо болох АХАИББХ-ын IV дээд хэмжээний уулзалтаас гаргах тунхаглалын төслийг хэлэлцэж үндсэнд нь сайшаалаа. Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын тухай Улаанбаатарын яриа хэлэлцээ бий болгох талаарх Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгыг дэмжсэн заалтыг тунхаглалын төсөлд оруулжээ. Зарим улс өөр болон эсрэг саналтай байсан боловч хэлэлцүүлгийн явцад байр сууриа өөрчилж, манай улсын Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжив.

Мөн тунхаглалын төсөлд Улаанбаатар дахь Далайд гарцгүй орнуудын судалгааны төв болон Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг дэмжих тухай заалтуудыг тусгажээ.

Уг холбоо 2010 оноос өнөөг хүртэл Турк Улсын зүгээс удирдаж ирсэн ба энэ үүргээ ирэх сард сард БНХАУ-д шилжүүлэх юм. Тус байгууллагад эдүгээ 24 гишүүн улс, есөн ажиглагч улс, гурван ажиглагч олон улсын байгууллага бий. Монгол Улс тус байгууллагад 2001 онд элссэн бөгөөд түүнийг үндэслэн байгуулагч орны нэг юм.

Хуваалцах