Зүүн хойд Азийн Эдийн засгийн судалгааны институтээс зохион байгуулсан семинарт оролцов
ҮСХ-ны статистикчид Зүүн хойд Азийн Эдийн засгийн судалгааны институт (ERINA)-ээс зохион байгуулсан 10 дахь удаагийн семинарт оролцлоо.
Мэдээллийн алба

ҮСХ-ны статистикчид Зүүн хойд Азийн Эдийн засгийн судалгааны институт (ERINA)-ээс зохион байгуулсан 10 дахь удаагийн семинарт оролцлоо. Зүүн хойд Азийн Эдийн засгийн судалгааны институт нь 2012 оноос хойш Монгол Улсын судалгааны байгууллагуудтай хамран ажиллаж байгаа ба энэ удаагийн хамтарсан семинар нь “COVID-19 цар тахал ба Монгол Улсын эдийн засаг” сэдвийн хүрээнд онлайнаар зохион байгуулагдсан юм.

Тус семинарт ҮСХ-ны статистикчид
- “Монгол Улс дахь COVID-19 цар тахлын өнөөгийн нөхцөл байдал”,
- "COVID-19 цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний ААНБ-ын үйл ажиллагаанд үзүүлж буй нөлөөлөл”,
- “Коронавирус ба эдийн засаг”,
- “COVID-19 цар тахлын аялал жуулчлалын салбарт үзүүлж буй нөлөө” зэрэг сэдвээр илтгэл тавьж, ЗХАЭЗСИ-ийн судлаачидтай харилцан санал солилцжээ.
Эх сурвалж: ҮСХ


















