Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зүүн хойд Азийн Хотын дарга нарын форум өнөөдөр эхэлнэ

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар зургаадугаар сарын 18-19-ний өдрүүдэд Улаанбаатарт болох Зүүн хойд Азийн Хотын дарга нарын “Хотын тогтвортой ба хүртээмжтэй хөгжил” форум өнөөдөр Гадаад харилцааны яамны хурлын танхимд эхэлнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зүүн хойд Азийн Хотын дарга нарын форум өнөөдөр эхэлнэ
Зүүн хойд Азийн Хотын дарга нарын форум өнөөдөр эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар зургаадугаар сарын 18-19-ний өдрүүдэд Улаанбаатарт болох Зүүн хойд Азийн Хотын дарга нарын “Хотын тогтвортой ба хүртээмжтэй хөгжил” форум өнөөдөр Гадаад харилцааны яамны хурлын танхимд эхэлнэ. Тус форумд оролцохоор Зүүн хойд Азийн зургаан улсын 120 гаруй төлөөлөгч манай улсад хүрэлцэн ирээд байгаа.

Форумын үеэр "Азийн хотуудын хотжилтын чиг хандлага ба Азийн хотууд - 2014", "Ухаалаг Цахим-Засаглал ба Хотын үйлчилгээний чанарт Мэдээлэл Технологийн үзүүлэх үүрэг", " Ухаалаг Цахим-Засаглал ба Хотын үйлчилгээний чанарт Мэдээлэл Технологийн үзүүлэх үүрэг" зэрэг олон сэдвээр хэлэлцэн, санал солилцох юм.

Зүүн хойд Азийн хотын дарга нарын "Хотын тогтвортой ба хүртээмжтэй хөгжил" форумын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Гадаад харилцааны сайд Л.Болд нар оролцоно.

Хуваалцах