Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг амжилттай зохион байгуулав
Энэ сарын 3-6-ны хооронд Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг зохион байгуулсан. Форумд 20 хотын 100 орчим төлөөлөгч оролцсон юм.
Мэдээллийн алба

Энэ сарын 3-6-ны хооронд Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг зохион байгуулсан. Форумд 20 хотын 100 орчим төлөөлөгч оролцсон юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатарын талбай, Төв Гандантэгчэнлин хийд, Богд хааны ордон музей, “Эвсэг” ноолууран хувцасны дэлгүүр, “АСЕМ вилла” хотхон, Хүй долоо худаг, Централ тауэр, Зайсан толгой, Чонжинболдог, Горхи, Тэрэлж, Мэлхий хад, Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гранд хаан Айриш пабд очих, буцах үед Улаанбаатар хотын цагдаагийн газар, дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдээс 101 алба хаагч, 14 авто машинтай замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, хэв журам сахиулан ажилласан байна.


















