Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зүүн мөрөндөө "зүрх"-тэй С.Ганбаатар

Сууж биш босож ярих нь ард түмнээ хүндэлж байгаагийн илэрхийлэл хэмээн үздэг мань гишүүн “Босоо Ганбаа” гэдэг хочтой.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зүүн мөрөндөө "зүрх"-тэй С.Ганбаатар
Зүүн мөрөндөө "зүрх"-тэй С.Ганбаатар. Зураг: МҮОНРТ

УИХ-ын чуулганы хуралдаанд босож үг хэлдэг ганц гишүүн нь С.Ганбаатар. Сууж биш босож ярих нь ард түмнээ хүндэлж байгаагийн илэрхийлэл хэмээн үздэг энэ гишүүн “Босоо Ганбаа” гэдэг хочтой.

Харин саяхнаас түүний хоч нь өөрчлөгдөж “Зүүн мөрөндөө зүрхтэй гишүүн” болжээ. Учир нь энд тэнд хурал семинарт суух үеэрээ Төрийн дуулал эгшиглэх үед эрхэм гишүүн маань гараа зүүн мөрөн дээрээ тавьдаг. Харин бусад хүмүүс гараа зүрхэн тушаагаа, цээжин дээрээ тавьдаг.

Ямартай ч шинэ намын дарга болсон С.Ганбаатарын эрхэмлэж мөрддөг Фэнг Шүйгийн дагуу Төрийн дуулал явах үед гараа мөрөн дээрээ тавих ёстой ч байж болох юм.

Хуваалцах