Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Зуун настай ахмад дайчинг "Хөлөг баатар"-аар өргөмжлөв

Дэлхийн II дайнд оролцож явсан, өдгөө 100 настай ахмад дайчин Том Мур коронавирусний эсрэг тэмцэж байгаа эрүүл мэндийн ажилчдад зориулсан цахим хандивын аяныг өрнүүлсэн юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зуун настай ахмад дайчинг "Хөлөг баатар"-аар өргөмжлөв
Зуун настай ахмад дайчинг "Хөлөг баатар"-аар өргөмжлөв. Зураг: МҮОНРТ

Дэлхийн II дайнд оролцож явсан, өдгөө 100 настай ахмад дайчин Том Мур коронавирусний эсрэг тэмцэж байгаа эрүүл мэндийн ажилчдад зориулсан цахим хандивын аяныг өрнүүлсэн юм. Түүний 100 насны төрсөн өдөр өнгөрсөн дөрөвдүгээр сард тохиосон.

Том Мур төрсөн өдрөөрөө байшингийнхаа цэцэрлэгт хүрээлэнг 100 удаа тойрч алхах зорилтыг тавьсан байна. Ингэж тэрбээр олны анхаарлыг татаж, 41 сая ам.долларын хандивыг онлайнаар цуглуулж чадсан юм. Том Мурын энэхүү гавьяа, эмч, сувилагч нарын төлөөх сайхан сэтгэлийг үнэлж, Их Британийн Хатан хаан түүнийг албан ёсоор "Хөлөг баатар"-аар өргөмжлөн ёслол үйлдэж, хүндэтгэлийн одон медаль гардууллаа.

Энэ өдрөөс хойш түүнийг “Эрхэм эсвэл Ноёнтон” хэмээн хүндэтгэн дуудаж байх ёстой болж байна. Ер нь “Хөлөг баатар” цолыг цөөн хүнд олгож байжээ. Их Британийн Ерөнхий сайд агсан, гарамгай улстөрч гэгддэг Уинстон Черчиллийг Их Британийн хатан хаан II Элизабет соёрхож, "Сир" буюу "Хөлөг баатар" цолыг 1953 онд олгож байжээ.

Хуваалцах