Зүүн Цанхийн уурхайд ажиллаж байсан 203 хүнийг өөр компанид шилжүүлнэ
Эрдэнэс-Тавантолгой компанийн ажилчид суулт хийгээд 3 хонож байгаа. Тэгвэл өнөөдөр тус компанийн удирдлагууд мэдээлэл хийж, Цанхийн зүүн уурхайд ажиллаж байсан 203 хүний ажлын байрны нөхцөлийг дордуулахгүй, цалинг нь бууруулахгүй байх нөхцөлтэйгөөр Хятадын компанид шилжүүлэхээр тохиролцсон гэдгээ мэ
Мэдээллийн алба

Эрдэнэс-Тавантолгой компанийн ажилчид суулт хийгээд 3 хонож байгаа. Тэгвэл өнөөдөр тус компанийн удирдлагууд мэдээлэл хийж, Цанхийн зүүн уурхайд ажиллаж байсан 203 хүний ажлын байрны нөхцөлийг дордуулахгүй, цалинг нь бууруулахгүй байх нөхцөлтэйгөөр Хятадын компанид шилжүүлэхээр тохиролцсон гэдгээ мэдэгдлээ.
Үүссэн нөхцөл байдлыг тайлбарлахад, Эрдэнэс-Тавантолгой компани 2014 оны наймдугаар сарын 14-нд Цанхийн зүүн уурхайд гэрээт олборлогчоор ажилладаг “ТТJVCo”-гийн үйл ажиллагааг зогсоож, гэрээгээ шинэчлэх талаар хэлэлцээ хийх шийдвэр гаргасан. Хэрвээ хуучин гэрээгээ мөрдвөл компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжгүй болсон байна. Ингээд ТУЗ-өөс өгсөн үүргийн дагуу Цанхийн баруун уурхайн гэрээний нөхцөлд ойртуулж гэрээ байгуулжээ. Үүний хүрээнд Цанхийн зүүн уурхайд ажиллаж байсан хүмүүсийг шилжүүлэхээр болсон байна. Өчигдөр уурхайн ажилчидтай уулзаж ойлголцсон гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Батбилэг ярилаа.
Энэ асуудлаас болж “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ажилчид байрныхаа гадна гурван өдөр суулт зарласан. Тэдний хувьд ойлголцолд хүрч чадаагүй хэвээрээ байгаа тухай ярьж байна.


















