Зүүн Төв Азийн хүрээлэн буй орчны шинжлэх ухааны ЮНЕСКО-ийн тэнхимийн нээлт боллоо
уг нээлтийн ажиллагааг жил бүрийн арваннэгдүгээр сарын 10-нд дэлхий даяар тэмдэглэдэг Энх тайван, хөгжил дэвшлийн төлөөх Дэлxийн шинжлэх ухааны өдрийг тохиолдуулан хийснээрээ онцлог болов.
Мэдээллийн алба

Шинжлэх ухааны академийн Геоэкологийн хүрээлэнд өнгөрсөн тавдугаар сард Зүүн Төв Азийн хүрээлэн буй орчны шинжлэх ухааны ЮНЕСКО-ийн тэнхим албан ёсоор байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тэгвэл энэхүү тэнхимийн нээлт өнөөдөр ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнд боллоо.
Уг арга хэмжээг нээж ШУА-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Н.Навчцэцэг, ЮНЕСКО-ийн МҮК-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнгийн захирал Д.Баттогтох, ХБНГУ-ын ЭСЯ-ны орлогч сайд, хатагтай Регина Рутенберг нар үг хэллээ. Мөн ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнгийн захирал Д.Баттогтох, Зүүн Төв Азийн Хүрээлэн буй орчны шинжлэх ухааны ЮНЕСКО-ийн тэнхимийн эрхлэгч М.Волтер нар тус тэнхимийн үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Түүнчлэн уг нээлтийн ажиллагааг жил бүрийн арваннэгдүгээр сарын 10-нд дэлхий даяар тэмдэглэдэг Энх тайван, хөгжил дэвшлийн төлөөх Дэлxийн шинжлэх ухааны өдрийг тохиолдуулан хийснээрээ онцлог болов.


















