Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Зүүн Өмнөд Азийн орнуудын спортын 31 дэх наадам Ханойд эхэллээ

Зүүн Өмнөд Азийн орнуудын спортын 31 дэх наадамд 11 улсын 5000 гаруй тамирчин спортын 40 төрлөөр өрсөлдөхийн сацуу орчин үеийн и-спортын төрлүүдээр мөн хүч үзэх юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зүүн Өмнөд Азийн орнуудын спортын 31 дэх наадам Ханойд эхэллээ
Зүүн Өмнөд Азийн орнуудын спортын 31 дэх наадам Ханойд эхэллээ. Зураг: МҮОНРТ

Удаан хугацаанд хойшлогдож байсан Зүүн Өмнөд Азийн орнуудын спортын 31 дэх наадам пүрэв гарагт Вьетнамын нийслэл Ханой хотноо ёслол төгөлдөр нээлтээ хийжээ.

Вьетнамын Ерөнхийлөгч Нгуен Саун Фук наадмын 11 орны төлөөлөгчдийн парадын дараа наадмыг албан ёсоор нээж байгаагаа зарласан байна. Орон нутгийн төдийгүй Зүүн Өмнөд Азийн улс орнуудын ард түмний онцлог өнгө төрхийг харуулсан урлагийн үзүүлбэрүүдийг технологийн дэвшилтэт шийдлүүдтэй хослуулсан нээлтийн ёслол Ханой хотын төв цэнгэлдэх хүрээлэнд болжээ.

Албан ёсоор 5 дугаар сарын 12-ны өдрөөс 23-ны хооронд явагдах тэмцээн уралдааны медальтнууд эхнээсээ тодорсон байна.

Сонирхуулахад, Зүүн Өмнөд Азийн орнуудын спортын 31 дэх наадамд 11 улсын 5000 гаруй тамирчин спортын 40 төрлөөр өрсөлдөхийн сацуу орчин үеийн и-спортын төрлүүдээр мөн хүч үзэх юм.

Хуваалцах