Зүүн зүгийн нутгаар шороон шуурга шуурна
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна.
Мэдээллийн алба

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгороор 0-5 хэм хүйтэн, Алтайн уулархаг нутгаар 8-13 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 15-20 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр.15-17 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 хэм хүйтэн, харьцангуй чийг 48 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
2014 оны 4 дүгээр сарын 05-наас 2014 оны 4 дүгээр сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
6-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 7-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 8-нд төв, зүүн зүгийн нутгаар бага зэргийн хур тунадас орно. Салхи 6-нд Алтайн уулсаар, 7-8-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар 7-12 хэм хүйтэн, говийн бүсийн өмнөд хэсгээр 5-10 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгороор 3-8 хэм хүйтэн, Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар 5-10 хэм, говийн бүсийн өмнөд хэсгээр 19-24 хэм бусад нутгаар 14-19 хэм дулаан байна. 7-нд нутгийн баруун хойд хэсгээр, 8-нд ихэнх нутгаар өдөртөө сэрүүснэ.


















