Зүүн зүгийн нутгаар цас орж, шуурга шуурна
Малчид, ард иргэд,тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.
Мэдээллийн алба

Малчид, ард иргэд,тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.
2015 оны 01 дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зарим газраар бага зэргийн цас орж цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос бусад нутгаар зүүн хойноос секундэд 5-10 метр, Зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгороор 23-28 градус, Идэр, Тэс, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голынсав газраар 17-22 хэм хүйтэн, Говийн бүс нутаг болон цас багатай нутгуудаар 3-8 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч 13-15 хэм хүйтэн байна. Даралт өдөртөө өснө.
2015 оны нэгдүгээр сарын 26-наас нэгдүгээр сарын 30-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
Нэгдүгээр сарын 26-27-нд нутгийн баруун өмнөд хэсгээр цас, 28-нд зарим нутгаар, 29-нд зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орно. Салхи 26-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 24-29 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.


















