Зүүн зүгийн нутгуудаар хур тундас орно
Өнөөдөртөө зүүн зүгийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн ихэнх нутгаар хур тундас орно.
Мэдээллийн алба

Өнөөдөртөө зүүн зүгийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн ихэнх нутгаар хур тундас орно.
Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 8-13 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
Улаанбаатар хотод үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 11-13 градус дулаан байна.


















