Зуунмод суманд хүнсний хомсдол үүсэхгүй
Зуунмод сумын хэмжээнд 6 багийн нутаг дэвсгэрт Мэргэжлийн хяналтын газрын шаардлага хангасан 23 дэлгүүр, 3 эмийн сан өдөр бүр 10.00-17.00 цагийн хооронд үйлчилнэ.
Мэдээллийн алба

Зуунмод сумын хэмжээнд 6 багийн нутаг дэвсгэрт Мэргэжлийн хяналтын газрын шаардлага хангасан 23 дэлгүүр, 3 эмийн сан өдөр бүр 10.00-17.00 цагийн хооронд үйлчилнэ. Иймд иргэд та бүхэн сөрөг гарсан шинжилгээний хариугаа үзүүлж, халдвар хамгааллын дэглэмээ сахин, хоорондын зайгаа барьж үйлчлүүлнэ үү.
Мөн хүнсний татан авалт цаг тухай бүрт хийгдэх учир ямар нэг хүнсний хомсдол үүсэхгүй болохыг мэдэгдье. Иймд та бүхэн онцын шаардлагагүй тохиолдолд дэлгүүрээр үйлчлүүлэхгүй байж өөрсдийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаална уу.


Эх сурвалж: Төв аймгийн ОБГ


















