Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зуунмод суманд маргааш "Нэг хаалга - Нэг шинжилгээ" эхэлнэ

Төв аймгийн Зуунмод суманд батлагдсан 4 иргэнийг ХӨСҮТ рүү зөөвөрлөн эмчилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зуунмод суманд маргааш "Нэг хаалга - Нэг шинжилгээ" эхэлнэ
Зуунмод суманд маргааш "Нэг хаалга - Нэг шинжилгээ" эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Төв аймгийн Зуунмод суманд батлагдсан 4 иргэнийг ХӨСҮТ рүү зөөвөрлөн эмчилж байна. Зуунмод суманд бүртгэгдсэн 4 тохиолдолын ойрын хавьтлын 63 иргэнийг 3 цэгт тусгаарлах байранд тусгаарлан PSR шинжилгээг ХӨСҮТ рүү илгээжээ. Шинжилгээний хариу маргааш буюу 2021 оны гуравдугаар сарын 8-ны өдөр гарна.

Одоогоор нийт батлагдсан тохиолдлын дам хавьтал бүхий 200 гаруй иргэн гэрийн ажиглалтад байна. Батлагдсан дохиолдлын ойрын хавьтал Төв аймгийн Жаргалант, Эрдэнэсант, Баянчандмань, Бүрэн сумдад болон Улаанбаатар хот, Дорноговь аймаг руу зорчсон байна.

Зуунмод сумын хэмжээнд “Нэг өрх-Нэг шинжилгээ”-г зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасан байна. Маргааш буюу 2021 оны гуравдугаар сарын 08-наас эхлэн дараах 5 цэг дээр шинжилгээг авахаар болжээ. Мөн таван автобусаар явж шинжилгээ авна.

- Солонго цогцолбор,

- Спортын ордон,

- 2-р багийн байр,

- 4-р сургууль,

- 3-р багийн байр гэсэн цэгүүдэд хоёр хоногийн дотор шинжилгээг авч дуусгахаар төлөвлөж байна.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС

Хуваалцах