Зуунмод сумын иргэн Ж.Номиндарь 100 гаруй төрлийн ховор цэцэг тарьжээ
Түүнчлэн аймагтаа цэцгийн дэлгүүр нээж хүмүүст цэцгийн соёлыг бүрэн утгаар нь мэдрүүлэх мөрөөдөлтэй гэнэ. Гэхдээ цэцгийг хайрлах ёс зүйгүй хүнд цэцгээ яасан ч өгөхгүй гэдгээ хэлсэн юм.
Мэдээллийн алба

Төв аймгийн Зуунмод сумын иргэн Ж.Номиндарь 10 гаруй жил сонирхлынхоо хүрээнд 100 гаруй төрлийн ховор цэцэг ургамал тарьж ургуулжээ. Тодруулбал, балжингарав, азали, циркус, усан балари, пикусын ховор сорт, бансанууд байна.
Мөн 30 гаруй албан байгууллага цэцэрлэг сургуулийг өөрийн тарьсан цэцэг ургамлаар бүрэн тохижуулсан байна.
Тэрбээр “Цэцэг бол яг хүүхэд шиг. Тарьж байгаа эзнээсээ өөрийг нь хүндэтгэж хайрлаж асрахыг хүсдэг. Үнэхээр сайн хөрсөнд зөв тарьлаа гээд муу энергитэй харилцаа муу газар цэцэг ургадаггүй юм. Энэ нь цэцгийн соёлыг цааш нь түгээн дэлгэрүүлэх шаардлагатайг бидэнд харуулж байна. Цэцгийн соёлыг багаас мэдэрч өссөн хүүхэд байгальтайгаа ойр элэгсэг өсдөг” гэв.
Түүнчлэн аймагтаа цэцгийн дэлгүүр нээж хүмүүст цэцгийн соёлыг бүрэн утгаар нь мэдрүүлэх мөрөөдөлтэй гэнэ. Гэхдээ цэцгийг хайрлах ёс зүйгүй хүнд цэцгээ яасан ч өгөхгүй гэдгээ хэлсэн юм.


















