Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

“Зууны домогт хилчин” ном хэвлэгдэн гарлаа

ТЕГ-ын Үндэсний тагнуулын академийн багш асан, цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, бэлтгэл хурандаа Цэдэн-Ишийн Энхжаргалын Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч, Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин, түүхийн ухааны доктор, дэслэгч генерал Базарын Цэдэн-Ишийн ажил, амьдралын тухай өгүүлсэн “З

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Зууны домогт хилчин” ном хэвлэгдэн гарлаа
“Зууны домогт хилчин” ном хэвлэгдэн гарлаа. Зураг: МҮОНРТ

ТЕГ-ын Үндэсний тагнуулын академийн багш асан, цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, бэлтгэл хурандаа Цэдэн-Ишийн Энхжаргалын Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч, Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин, түүхийн ухааны доктор, дэслэгч генерал Базарын Цэдэн-Ишийн ажил, амьдралын тухай өгүүлсэн “Зууны домогт хилчин” ном хэвлэгдэн гарлаа.

Энэ бүтээлд Монгол Улсын хил хязгаар бүрэлдэн тогтсон түүх, улсын хилийг тогтоож, бататган бэхжүүлэхэд Базарын Цэдэн-Ишийн оруулсан түүхэн хувь нэмэр, гавьяа зүтгэлийг тод өгүүлжээ.

НАХЯ-ны орлогч сайд, Хилийн ба Дотоодын цэргийн хэрэг эрхлэх газрын дарга асан Б.Цэдэн-Ишийн тухай энэхүү бүтээл улсын хилийн түүх судлалд үлэмж хувь нэмэр оруулах бүтээл болжээ.

Эх сурвалж: ТЕГ

Хуваалцах