Зууны манлай Б.Сарантуяа Германы хоёр хотод тоглолтоо хийнэ
Тэрбээр саяхан “Хайрын бурхан” пянзны баяраа хийсэн бөгөөд уг бүтээл нь 12 инчийн 140 грамм, өнгөт, LP буюу удаан тоглогддог, 10 дуутай юм.
Мэдээллийн алба

Зууны манлай, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа Германы хоёр хотод тоглолтоо хийхээр болжээ. Тоглолт нь энэ сарын 12, 14-нд Берлин, Дюсселдорф хотноо болох аж.
Тэрбээр саяхан “Хайрын бурхан” пянзны баяраа хийсэн бөгөөд уг бүтээл нь 12 инчийн 140 грамм, өнгөт, LP буюу удаан тоглогддог, 10 дуутай юм.
Б.Сарантуяа 1992, 1996, 1997, 2002, 2003, 2018 оны үед гаргасан хит дуунуудаа эмхэтгэж, пянзныхаа эхийг бэлдүүлсэн байна.


















