Зөв монгол хүнийг бэлтгэх хөтөлбөр үргэлжилж байна
Хөтөлбөрийн үр дүнд зарим сурагчын сурлагын үзүүлэлтэд ч онцгой өөрчлөлт гарсан гэдгийг багш, эцэг эх хэлж байна. Үүгээр ч зогсохгүй сурган хүмүүжүүлэгч бүр өөрийн үүрэг хариуцлагаа ухамсарлах, хөгжих, илүү шинэ түвшинд ажиллах дадалд сургах нь хөтөлбөрийн бас нэг зорилго гэнэ.
Мэдээллийн алба

Монгол Улсын Засгийн газраас зөв монгол хүүхэд үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл үүнтэй ижил "Бяцхан манлайлагч" нэртэй дэлхийн 70 гаруй орны 3000 орчим сургуульд хэрэгждэг олон улсын хөтөлбөр байдаг аж. Үүнийг нийслэлийн төрийн болон хувийн өмчит зарим сургуульд 2015 оны хичээлийн жилээс хэрэгжүүлж эхэлжээ. Зорилго нь сурагчдын хамгийн үнэ цэнэтэй зүйлийг олж, зорилгоо зөв тодорхойлход оршиж байгаа гэнэ. Хөтөлбөрийн үр дүнд зарим сурагчын сурлагын үзүүлэлтэд ч онцгой өөрчлөлт гарсан гэдгийг багш, эцэг эх хэлж байна. Үүгээр ч зогсохгүй сурган хүмүүжүүлэгч бүр өөрийн үүрэг хариуцлагаа ухамсарлах, хөгжих, илүү шинэ түвшинд ажиллах дадалд сургах нь хөтөлбөрийн бас нэг зорилго гэнэ.


















