Зөв зохистой хооллож, дасгал хөдөлгөөнөө идэвхжүүлэх сарын аян зарлалаа
“COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлхэд дасгал, хөдөлгөөн тогтмол хийх, эрүүл зөв хооллож дархлаагаа нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмжийг
Мэдээллийн алба

“COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлхэд дасгал, хөдөлгөөн тогтмол хийх, эрүүл зөв хооллож дархлаагаа нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмжийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамнаас байнга хүргэж байгаа билээ.
Тиймээс Иргэний нисэхийн үндэсний төвөөс салбарын нийт ажилтнуудынхаа дунд “Дархлаажуулалт, витаминжуулалтын сарын аян-2020” арга хэмжээг онлайн хэлбэрээр зохион байгуулахаар болжээ. Аяны хүрээнд зөв, зохистой хооллолтын энгийн дүрмүүд, ажлын байран дахь дасгал хөдөлгөөн, тухайн хүний эмгэг, өвдөлтийн шинж тэмдэгт тохирсон ямар дасгал хийвэл сайн, ямар хөдөлгөөн нь тохиромжгүй байх вэ гэсэн багш, судлаачдын зөвлөмж яриаг дасгалын хамт хүргэх юм байна.

Эх сурвалж: ИНЕГ


















