Зөвхөн Завханы уяачид хүлгээ сойно
Энэ сарын 11, 12-нд Завхан аймгийн Алдархаан сумын Донойн хөндийд тус аймгийн шигшмэл хурдан морьдын уралдаан болно.
Мэдээллийн алба

Энэ сарын 11, 12-нд Завхан аймгийн Алдархаан сумын Донойн хөндийд шигшмэл хурдан морьдын уралдаан болно.
Зургаан насны шигшмэл хурдан морьдын энэ уралдаанд зөвхөн Завхан аймгийн уяачид л хурдан хүлгээ уралдуулах боломжтой гэнэ.
Мөн энэ үеэр аймгийн уяачдын шилдэг туршлагаас хуваалцах, Завхан нутгийн хурдан удмын адууны үүлдэр угсааг сайжруулах, унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах зэрэг олон зүйлийг ярилцахаар төлөвлөжээ.


















