Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зөвлөгөө мэдээллийн төвөөр 3194 иргэн үйлчлүүлэв

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Зөвлөгөө мэдээллийн төвөөр 2020 эхний улиралд 3194 иргэн, аж ахуйн нэгж үйлчлүүлж зөвлөгөө, мэдээлэл авчээ. Иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн хариутай албан бичгийн 93.1 хувийг шийдвэрлэсэн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зөвлөгөө мэдээллийн төвөөр 3194 иргэн үйлчлүүлэв
Зөвлөгөө мэдээллийн төвөөр 3194 иргэн үйлчлүүлэв. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Зөвлөгөө мэдээллийн төвөөр 2020 эхний улиралд 3194 иргэн, аж ахуйн нэгж үйлчлүүлж зөвлөгөө, мэдээлэл авчээ. Иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн хариутай албан бичгийн 93.1 хувийг шийдвэрлэсэн бөгөөд үлдсэн нь шийдвэрлэх шатанд байгаа бол 125 өргөдөл, гомдлын 89.6 хувийг шийдвэрлэж, 10.4 хувь нь хяналтын шатанд байна.

Түүнчлэн Зөвлөгөө мэдээллийн төвд санал асуулгын хайрцаг байршуулан ажиллуулж, асуулгын дүнд үндэслэн байгууллагын дотоод үйл ажиллагааг тогтмол сайжруулан, Коронавируст халдварын үед тус төвд тогтмол ариутгал хийж, иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэн ажиллаж байна гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах