“Зөвлөх үйлчилгээний гэрээ” байгуулав
Энэхүү гэрээнд Засаг даргын Тамгын газрыг төлөөлж, тус аймгийн Засаг даргын орлогч Ш.ЁлКанадын мэргэжлийн үйлчилгээний байгууллагыг төлөөлж, Мерит төслийн захирал Жениффер Адамс, Удирдлагын зөвлөхүүдийн холбоог төлөөлж ахлах зөвлөх Б.Энхнавч нар гарын үсэг зурсан байна.
Мэдээллийн алба

Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар Канад улсын Мерит төслийн дэмжлэгтэйгээр байгууллагыг чанараар, гүйцэтгэлээр удирдах олон улсын жишиг болох ISO 9001-2015 стандартыг 2018 оноос эхлэн нэвтрүүлж байгаа аж. Түүнчлэн энэ онд дээрх ажлын явцад үнэлгээ хийж, үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болж, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Мерит төсөл болон Монголын чанарын удирдлагын зөвлөхүүдийн холбоо өчигдөр “Зөвлөх үйлчилгээний гэрээ” байгуулжээ.
Энэхүү гэрээнд Засаг даргын Тамгын газрыг төлөөлж, тус аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Канадын мэргэжлийн үйлчилгээний байгууллагыг төлөөлж, Мерит төслийн захирал Жениффер Адамс, Удирдлагын зөвлөхүүдийн холбоог төлөөлж, ахлах зөвлөх Б.Энхнавч нар гарын үсэг зурсан байна.


















