Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдлаа

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2020.10.20) хуралдаанаар Бэлчээр хамгаалах асуудлаар Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдлаа
Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдлаа. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2020.10.20) хуралдаанаар Бэлчээр хамгаалах асуудлаар Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, шийдвэрлэв.

Тус Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал, Үндэсний статистикийн хорооны Хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга Т.Болор-Эрдэнэ, Үндэсний статистикийн хорооны Хүн ам, орон сууцны тооллогын товчооны статистикч Р.Батхишиг, Үндэсний тооцоо, шинжилгээ, судалгааны төвийн Шинжилгээ, судалгаа, түүврийн албаны статистикч Н.Өлзийханд нар ажиллах талаар Байнгын хорооны тогтоолын төсөлд дурдсаныг Х.Болорчулуун дарга танилцуулав. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Ц.Туваан, Т.Энхтүвшин, Г.Мөнхцэцэг, Н.Ганибал, Т.Аубакир, Ж.Батжаргал, Д.Өнөрболор, Б.Бейсен нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм.

Бэлчээр хамгаалах асуудлаар Зөвлөлдөх санал асуулгыг Улсын Их Хурлаас зохион байгуулахаар шийдвэрлэснийг Г.Тэмүүлэн гишүүн танилцуулсан. Энэхүү Зөвлөлдөх санал асуулгыг баг, сум, аймаг бүрд мэдээлэл хүргэн, хэлэлцүүлэг зохин байгуулж саналууд авах, дараа нь Үндэсний статистикийн хороотой хамтран иргэдийн оролцоог хангасан Зөвлөлдөх санал асуулга явуулж, эцэст нь түүврийн аргаар аймаг, сум бүрийн төлөөллийг Улаанбаатар хотноо цуглуулан зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байгаа гэв. Бүх нийтийн оролцоог хангаж, талуудын оролцоог эрх тэгш зохион байгуулсны үндсэн дээр иргэдийн саналд үндэслэн бэлчээрийн асуудлаар тодорхой шийдэлд хүрэх шаардлага бий гэдгийг Г.Тэмүүлэн гишүүн тэмдэглэв. Ийнхүү Ажлын хэсгийг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 дэмжсэн юм.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ахалж, бүрэлдэхүүнд Т.Аубакир, Ж.Батжаргал, Д.Өнөрболор, Н.Ганибал, Ц.Туваан, Ц.Цэрэнпунцаг, Г.Мөнхцэцэг нарын гишүүд ажиллахаар боллоо.

Хуваалцах