Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Зөвлөлдөх уулзалт боллоо

Хуульзүйн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсээс зохион байгуулсан “Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр ба Хууль зүйн салбар дахь хөгжлийн түншлэл” сэдэвт зөвлөлдөх уулзалт өнгөрсөн баасан гарагт болж өндөрлөлөө.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зөвлөлдөх уулзалт боллоо
Зөвлөлдөх уулзалт боллоо. Зураг: МҮОНРТ

Хууль зүйн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсээс зохион байгуулсан “Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр ба Хууль зүйн салбар дахь хөгжлийн түншлэл” сэдэвт зөвлөлдөх уулзалт өнгөрсөн баасан гарагт болж өндөрлөлөө.

АНУ, Герман, Япон зэрэг дэлхийн 15 орны 20 гаруй байгууллагын төлөөлөгчид болон Монголд үйл ажиллагаа явуулж байгаа НҮБ гэх мэт олон улсын байгууллагын ажилтнууд идэвхитэй оролцсон байна.

Уулзалтын эхэнд Хууль зүйн яамны Төрийн Нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг Эрхзүйн шинэтгэлийн хөтөлбөрийн талаар товч танилцуулга хийж, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Монгол Улсад хууль зүйн салбарт хэрэгжүүлж байгаа шинэтгэлийн явц, үүсч байгаа нөхцөл байдлын талаар зочдод мэдээлэл өгсөн юм. Эрхзүйн шинэтгэлийн хөтөлбөрийн талаар оролцогчид асуулт хариулт өрнүүлж, хэлэлцүүлэг хийсэн аж.

Хуваалцах