Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

"Зөвлөлдөх зөвлөлд нэр дэвшигчийг бүртгэх тухай" Байнгын хорооны тогтоолыг батлав

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2020.10.20) хуралдаанаар Бэлчээр хамгаалах асуудлаар зохион байгуулагдах Зөвлөлдөх санал асуулгын зөвлөлдөх зөвлөлд нэр дэвшигчийг бүртгэх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Зөвлөлдөх зөвлөлд нэр дэвшигчийг бүртгэх тухай" Байнгын хорооны тогтоолыг батлав
"Зөвлөлдөх зөвлөлд нэр дэвшигчийг бүртгэх тухай" Байнгын хорооны тогтоолыг батлав. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2020.10.20) хуралдаанаар Бэлчээр хамгаалах асуудлаар зохион байгуулагдах Зөвлөлдөх санал асуулгын зөвлөлдөх зөвлөлд нэр дэвшигчийг бүртгэх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэсэн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, тодруулах шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүд 78.6 хувийн саналаар дэмжсэн тул Монгол УИХ-ын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6, Зөвлөлдөх санал асуулгын тухай 8 дугаар зүйлийн 8.5 дах хэсгийг үндэслэн Зөвлөлдөх зөвлөлд нэр дэвшигчийг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хугацаанд бүртгэх, тус зөвлөлд нэр дэвшигчийн жагсаалтыг гаргаж “Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулахыг Ажлын хэсэг /Г.Тэмүүлэн/-т даалгахаар шийдвэрлэв.

Хуваалцах