Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зөвлөн туслах үйлчилгээ явууллаа

Мөн эм биобэлдмэлийн болон эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нар оролцож, хийгдсэн ажлыг цаашид сайжруулах, засах талаар мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зөвлөн туслах үйлчилгээ явууллаа
Зөвлөн туслах үйлчилгээ явууллаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалтын шинэчлэлийн хүрээнд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтаас гадна зөвлөн туслах үйл ажиллагаа явуулж байна. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Цахиур төмөр ХХК тай хамтран “Стандарт ба дотоод хяналт” сэдэвт үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад төрийн болон хувийн хэвшлийн эм хангамжийн байгууллагуудын төлөөлөл оролцож, Цахиур төмөр ХХК нь эмийн талаар мөрдөгдөж буй хууль журмын хэрэгжилт болон дотоод хяналтыг төлөвшүүлэхээр хийгдсэн ажлын талаар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Эм хангамжийн байгууллага-Дотоод хяналтын өнөөгийн байдал” сэдвээр хийгдсэн мэдээлэлтэй танилцан, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын талаар эм хангамжийн байгууллагуудын төлөөлөл санал бодлоо солилцсон байна.

Мөн эм биобэлдмэлийн болон эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нар оролцож, хийгдсэн ажлыг цаашид сайжруулах, засах талаар мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллалаа.

Хуваалцах