Зөвшөөрөлгүй 27 барилгын ажилд хуулийн дагуу арга хэмжээ авчээ
Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй болон зөвшөөрлийн зөрчилтэй барилгын ажил явуулж байгаа, хөдөлмөр аюулгүй байдлын стандартын шаардлага хангаж ажиллаагүй
Мэдээллийн алба

Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй болон зөвшөөрлийн зөрчилтэй барилгын ажил явуулж байгаа, хөдөлмөр аюулгүй байдлын стандартын шаардлага хангаж ажиллаагүй барилгуудын үйл ажиллагааг зогсоох, зөрчлийг арилгуулах, дугуй түгжих асуудлыг хуулийн хүрээнд дахин хэрэгжүүлэх шаардлага байгааг үндэслэн журмын төслийг шинэчлэн боловсруулж танилцуулах үүргийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өгсөн. Энэ үүрэг даалгаварын дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөлгүй 27 барилгын ажилд хуулийн дагуу арга хэмжээ авч, албан даалгаврын биелэлтийг ханган ажиллажээ.
Харин дугуй түгжих журмыг шинэчлэн боловсруулах асуудлыг Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг дээр хоёр ч удаа хэлэлцэн энэ асуудлыг Авто зогсоолын шинэчилсэн журамтай уялдуулан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Авто зогсоолыг ашиглах журамд явган хүний зам эвдсэн, гарц дээр зогссон, ногоон байгууламж дээр гарч зогссон, зогсоолын төлбөр төлөөгүй зэрэг тохиолдлуудад дугуй түгжигчийг ашиглахаар заасан байна. Одоогоор журмын төслийг боловсруулж, иргэдээс санал авч буй юм.


















