Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зөвшөөрөлгүй 45 тонн баганнуурын түүхий нүүрс тээвэрлэн явсан зөрчил илрүүлжээ

Өлзийт-1 АТШНТ-оор 2020.03.13-ны өдөр иргэн Б, Г нар 40-80 УНК, 30-81 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр Төв аймгийн Зуунмод хотоос зөвшөөрөлгүй 45 тонн Багануурын түүхий нүүрс тээвэрлэн явсныг хяналт шалгалтаар илрүүллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зөвшөөрөлгүй 45 тонн баганнуурын түүхий нүүрс тээвэрлэн явсан зөрчил илрүүлжээ
Зөвшөөрөлгүй 45 тонн баганнуурын түүхий нүүрс тээвэрлэн явсан зөрчил илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Өлзийт-1 АТШНТ-оор 2020.03.13-ны өдөр иргэн Б, Г нар 40-80 УНК, 30-81 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр Төв аймгийн Зуунмод хотоос зөвшөөрөлгүй 45 тонн Багануурын түүхий нүүрс тээвэрлэн явсныг хяналт шалгалтаар илрүүллээ.

НЗД-ын 2019 оны А-1118 тоот захирамжийн дагуу Амгалан дулааны станцид төвлөрүүлэн, Зөрчлийн тухай хуулийн 6.24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн /Агаарын бохирдлоос хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой нутаг дэвсгэрт хориглолт тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, хориглосон бүсэд түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэсэн, эсхүл нэвтрүүлсэн бол зөрчилтэй эд зүйлийг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/ дагуу арга хэмжээг авахаар хяналт шалгалт үргэлжилж байна.

Хуваалцах