Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зөвшөөрөлгүй 6154 метр хашааг буулгаад байна

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас "Хашаа" арга хэмжээний хүрээнд эзэмшил газраа хэтрүүлэн хашаалсан 187 байршлын 6154 метр хашааг буулгаад байна.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зөвшөөрөлгүй 6154 метр хашааг буулгаад байна
Зөвшөөрөлгүй 6154 метр хашааг буулгаад байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас "Хашаа" арга хэмжээний хүрээнд эзэмшил газраа хэтрүүлэн хашаалсан 187 байршлын 6154 метр хашааг буулгаад байна.

Чөлөөлсөн талбайг явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж болгон тохижуулж байна.

Мөн 76 байршилд 1224 гараашийг буулгаж газрын зөрчлийг арилгуулжээ.

Газрын тухай хуулийн дагуу буруутай этгээдээр зөрчил арилгахад учирсан зардлыг нөхөн төлүүлдэг.

2022 онд НИТХ-ын тогтоолоор хашааны стандартыг тогтоосон.

Ингэхдээ 16 зориулалттай газарт хашаатай байхаар тусгасан юм.

Үүнтэй холбоотойгоор хот байгуулалт, хотын стандартын газраас зөвшөөрөлгүйгээр хашаа сунгасан болон гарааш барьсан зөрчилд хяналт шалгалтыг явуулж, хашааны стандартыг мөрдүүлж ажиллаж байгаа болохыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас мэдээллээ.

Хуваалцах