Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зөвшөөрөлгүй баригдсан байгууламжуудыг буулгаж байна

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан барилга байгууламжийг албадан буулгаж эхэлжээ. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулж, нийтийн эдэлбэр газарт эрх бүхий албан байгууллага, албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр барьсан барилга байгууламж, граж, ТҮЦ, чингэлэг, гэр

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зөвшөөрөлгүй баригдсан байгууламжуудыг буулгаж байна
Зөвшөөрөлгүй баригдсан байгууламжуудыг буулгаж байна. Зураг: МҮОНРТ

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан барилга байгууламжийг албадан буулгаж эхэлжээ. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулж, нийтийн эдэлбэр газарт эрх бүхий албан байгууллага, албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр барьсан барилга байгууламж, граж, ТҮЦ, чингэлэг, гэр хашааг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна. Ингэхдээ гарсан зардлыг тухайн иргэн, аж ахуйн нэгжээс гаргуулах юм.

Буулгалтын ажил Сонсголонгийн 14 дүгээр гудамжинд үргэлжилж байгаа бөгөөд нийтийн эзэмшлийн гудамж талбайг нарийсган, зөвшөөрөлгүй хашаагаа сунгасан иргэдийн хашааг албадан буулгаж, газрыг чөлөөлөөд байгаа аж.

Мөн өмчлөх, эзэмших газраа зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлж сунгасан хашаа, обьектийн эздэд буулгах тухай хугацаатай шаардах хуудас өгсөн байна. Заасан хугацаанд шаардлага биелүүлээгүй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хашаа, обьектыг албадан буулгахаар болсон байна.

Түлхүүр үг:Зөвшөөрөлгүй баригдсан байгууламжуудыг буулгаж байна
Хуваалцах