Зөвшөөрөлгүй барилга барьсаар байна
Барилга барих захирамж, зөвшөөрөлгүйгээр ажлаа эхэлдэг байдал нийслэлд газар аваад удсан. Үүний нэг жишээ нь БГД-ийн III хорооны нутагт баригдсан “Далан даваа” компанийн үйлчилгээний зориулалттай барилга юм.
Мэдээллийн алба

Барилга барих захирамж, зөвшөөрөлгүйгээр ажлаа эхэлдэг байдал нийслэлд газар аваад удсан. Үүний нэг жишээ нь БГД-ийн III хорооны нутагт баригдсан “Далан даваа” компанийн үйлчилгээний зориулалттай барилга юм. Тэд 2010 оны нийслэлийн Засаг даргын 477 тоот газрын захирамжийг үндэслэн 500 ам метр талбайд барилга барих ажлыг хэдийн эхлүүлсэн ч барилга барих зөвшөөрлийг зохих газраас аваагүй нь шалгалтаар тогтоогджээ. Ус, дулаан, цахилгаан гэх мэтээр хүний наад захын хэрэглээг бий болгох зөвшөөрлийг мэргэжлийн байгууллагаас авах ёстой атал тэд тэгсэнгүй. Зохих зөвшөөрлийг аваагүй хэрнээ сэтгэл тэнэгэр барилгаа барьж тэнгэрт тултал босгосныг та бүхэн харж байгаа байх. Ийм барилга нийслэлд хэд боссоныг хэлж мэдэхгүй нь. Гэнэтийн галын аюул нүүрлэхэд “Тухайн үед нь мэргэжлийн байгууллагын тавьсан шаардлагыг биелүүлдэг л байж” хэмээн харуусахад хүрдэг жишээ нийслэлд олонтаа гарсан гэдгийг мартаж болохгүй.


















