Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зөвшөөрөлгүй барилгуудыг нураана

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр зөвшөөрөлгүй баригдаж, аюулгүй ажиллагаагаа баримтлаагүйгээс хүний аминд хүрсэн барилгын компаниудын барилгыг нураана гэж мэдэгдлээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зөвшөөрөлгүй барилгуудыг нураана
Зөвшөөрөлгүй барилгуудыг нураана. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр зөвшөөрөлгүй баригдаж, аюулгүй ажиллагаагаа баримтлаагүйгээс хүний аминд хүрсэн барилгын компаниудын барилгыг нураана гэж мэдэгдлээ. Үүнд, "Тэнгис" кино театрын дэргэд баригдаж буй “Зуншин” компанийн барилга орсон байна. Тус барилгын үйл ажиллагааг актаар зогсоочихсон байхад маргаашнаас нь эхлээд үйл ажиллагаагаа явуулж байгаад, авто замаар явж байсан машин дээрээс төмөр унагаж хүний амь насанд хүрсэн билээ. Мэргэжлийн хяналтын газраас тус компанийн үйл ажиллагааг гурван сараар зогсоогоод байсан боловч Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас хөдөлмөрийн аюулгүй байдал хангаж ажиллаагүй “Зуншин” компанийн барилгыг нураах шийдвэр гаргасан нь энэ юм.

Хуваалцах