Зөвшөөрөлгүй газар буухыг хориглоно
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар “Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газар”-ын байршил, хэмжээг тогтоосон. Тогтоолоор Баянзүрх, Хан-уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүрэгт нийт 15 309 га газрыг гэр бүлийн зориулалтаар иргэдэд өмчлүүлэх юм. Өнөө
Мэдээллийн алба

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар “Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газар”-ын байршил, хэмжээг тогтоосон. Тогтоолоор Баянзүрх, Хан-уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүрэгт нийт 15 309 га газрыг гэр бүлийн зориулалтаар иргэдэд өмчлүүлэх юм. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн Өмчийн харилцааны газраас төлөвлөлтөд хамрагдсан газрыг хамгаалах зорилгоор зарим талбайд хориглох тэмдэг байршуулан “Зуслангийн товчоо” иргэдийн газрыг бүртгэх ажлыг үргэлжлүүлэн хийж байна.
Учир нь нийслэлийн иргэдэд 2014 оноос өмчилж эхлэх газарт иргэд, аж ахуйн нэгжүүд дур мэдэн хашаа, хайс хатган байрших тохиолдол нэмэгджээ. Тиймээс зөвшөөрөлгүй байрласан иргэдийг албадан нүүлгэх ажлыг дүүргүүдийн газрын алба, Цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулж байна. Түүнчлэн Нийслэлийн иргэдэд газар өмчлүүлэхээр төлөвлөсөн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй бууж, байрлахгүй байхыг холбогдох газраас анхаарууллаа.


















