Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зөвшөөрөлгүй газар шорооны ажил хийсэн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцно

Нийтийн эзэмшлийн зам талбай буюу шинэ, хуучин Дарханыг холбосон замын хажууд зөвшөөрөлгүйгээр газар шорооны ажил хийж байсан иргэний үйлдлийг Дархан-Уул аймгийн Захирагчийн ажлын албанаас зогсоолоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зөвшөөрөлгүй газар шорооны ажил хийсэн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцно
Зөвшөөрөлгүй газар шорооны ажил хийсэн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцно. Зураг: МҮОНРТ

Нийтийн эзэмшлийн зам талбай буюу шинэ, хуучин Дарханыг холбосон замын хажууд зөвшөөрөлгүйгээр газар шорооны ажил хийж байсан иргэний үйлдлийг Дархан-Уул аймгийн Захирагчийн ажлын албанаас зогсоолоо.

Цаашид иргэн, аж ахуй нэгж байгууллагууд нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй энэ мэтчилэн ажлыг хийсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцохыг аймгийн Захирагчийн ажлын албанаас анхааруулж байна.

Дархан хотын өнгө үзэмж, тохижилтыг сайжруулахын тулд нэлээдгүй хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг хийж байгаа билээ. Тиймээс зөвшөөрөлгүй газар шорооны ажил, бүтээн байгуулалтын ажлыг сүйтгэж байгаа талаарх мэдээллийг иргэд та бүхэн аймгийн ЗДТГ-ын нээлттэй утас болох 7037-1212, аймгийн Цагдаагийн газрын 102 утсанд хандан мэдээлж хамтран ажиллахыг хүсч байна. Дархан хотоо хамтдаа хөгжүүлцгээе гэж Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Хуваалцах