Зөвшөөрөлгүй харгана түүсэн иргэдийг торгожээ
Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаанаас Увс нуурын Дархан цаазат газарт гал түймрээс урьдчилан сэргийлэх сурталчилгаа хийж батламж тараасан байна.
Мэдээллийн алба

Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаанаас Увс нуурын Дархан цаазат газарт гал түймрээс урьдчилан сэргийлэх сурталчилгаа хийж батламж тараасан байна.
Мөн 30 гаруй өрхийн 150 орчим хүнд Тусгай хамгаалалттай газар нутгийн хууль, дүрэм, журмын талаар танилцуулсан байна. Түүнчлэн зөвшөөрөлгүйгээр харгана түүж байсан зөрчил илрүүлж, торгуулийн арга хэмжээ авчээ.
Түргэн уулын ДЦГ-ын Орчны бүс Улаангом сумын Хархираа багт “ТХГН-ийн хамгаалалтад ард иргэдийн оролцоо” сэдэвт байгаль орчны сурталчилгааны өдөрлөг зохион байгууллаа.
Сургалтад 50 гаруй малчин оролцжээ. Өдөрлөгийг цаашид бусад ДЦГ-уудад төлөвлөгөөний дагуу зохион байгуулах юм байна.


















